top of page
  • Writer's pictureSogoo mn

Лам нар "Ид шидийн орон Дундговь төсөл"-д 100 хонь хандивлажээ


Говийн догшин хутагт Данзанравжаагийн нэрэмжит Үржин Шаддүвлин хийдийн хамт олноос"Ид шидийн орон Дундговь"төсөлд 100 хонь хандивлажээ."Олон түмний буянаар ирсэн зүйлийг олон түмнийх нь төлөө өргөе" хэмээн тус хийдийн лам нар хэлсэн байна. Говийн хүүхэн хутагт ачит номын багш Тагарваагийн санаачилгаар уг хийдийг байгуулжээ. Түүний үр хүүхэд, шавь нараас нь энэхүү санаачлагыг гаргаж, сайн үйлсийн хандив өргөсөн нь энэ аж. Мөн түүнчлэн тус хийдийн хамт олон говьд мод тарьж, ургуулан Сүм хөх бүрд ойролцоо "Говийн төгөл"-ийг байгуулжээ.



5 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page