Л.Гүндалай залуусаас уучлалт гуйлаа
- Sogoo mn
- Apr 12, 2022
- 1 min read

Залуусын жагсаал хийсэнтэй холбогдуулан Л.Гүндалай хоёр өдрийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Залуучууд чацга болжээ...Ажлаа хий гэдэг жагсаал, цуглаан хаана ч байдаггүй, байх ч ёсгүй... Гутамшиг. Залуучууд чацга болжээ..”хэмээсэн. Харин тэрбээр өнөөдөр хийсэн лайваараа "Ийм зүйл хэлсэндээ уучлалт гуйж байна. Заримдаа би сэтгэл хөдлөлөөрөө арай л хэтрүүлчихсэн байдаг. Залуусыг ингэж хэллээ гээд янз бүрийн троллууд элдвээр дайрлаа. Гэхдээ миний үгэн дотор зөв зүйл их байдаг шүү. Эхнэр, хүүхдүүд маань уучлалт гуй" гэж зөвлөсөн. Тиймээс би уучлалт гуйж байна. Залуусаа дэмжиж байна гэв.
Comments