top of page
  • Writer's pictureSogoo mn

Л.Оюун-Эрдэнэ: ЗГ Монголбанктай хамтран шатахууны үнийг барихад 100 сая ам.доллар зарцуулна

Залуусын тавьсан шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлигал тэгш бус байдалтай тэмцэх, 12 хувь нь цалин, нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудал байсан.



Үнийн өсөлтийг бууруулах


- Шатахуун импортлогчдод шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Багц арга хэмжээнд 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.


- Гурил, махны үнэ. Үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Тариаланчдаас өнгөрсөн жилийн хуримтлагдсан улаан буудайн нөөцийг худалдаж авна.


- ЗГ цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын 5 хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо.


- ЗГ дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн НӨАТ-ыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.


- Дотоодын хүнсний үйлдвэрүүдэд нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгоно. Хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.



Төсвийн зардлыг хэмнэх


ЗГ Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барина.


- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.


- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ.


- Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.


- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэхгүй.


- Боломжтой бүх зардлыг 10-15 хувь хэмнэнэ.


- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.


- Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.


- Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.


Бусад шаардлагууд


- Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.

- Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмнэ.

- Дүүрэг, хороодод хувийн хэвшлийн хүүхдийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэх зорилгоор хувьсах зардлыг 2 дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасч тооцно.


126 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page