top of page
  • Writer's pictureSogoo mn

“МАК Цемент” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанаас нь өмнө бүрэн төлжээ


Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосныг 2023 оны 3 дугаар сарын 27-нд бүрэн төлж дууслаа. Тус компани төслөө амжилттай хэрэгжүүлж, зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө барагдуулсан байна.


“МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.


Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосноор төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж, 2017 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлын 70-85 хувийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 50-60 хувийг хангаж байгаа юм.

8 views0 comments

Σχόλια


Сүүлд нэмэгдсэн

bottom of page