top of page
  • Writer's pictureSogoo mn

МАЛГАЙ

Цагаан ханангийн агуйгаас олдсон.

XIV зуун.

Торго, алтан саатай утас, цаас, шир, савхи.

Өндөр нь 9,5 см, урт нь: 36,7 см, өргөн нь: 36,4 см, диаметрийн хэмжээ: 19,3 см.

Өмнөговь аймгийн Ноён сум.

ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ.


XIII- XIV зууны үеийн монголын хаад, язгууртны зурагт түгээмэл дүрслэгдсэн, өдөр тутам хэрэглэгдэж байсан малгай.


Залгамал саравч, шилэвч болон оройтой эрэгтэй хүний малгай. Эсгэж тохируулан гадна талаас нь барьж оёсон торгон гоёотой, түүн дээрээ алтан саатай утсаар нэвт гарган оёсон цувж яваа хоёр нугасны дүрстэй.

Малгайн дотор талд улаан цаасыг олон давхар нааж түүн дээрээ нарийн ширхэгтэй хүргэн шаргал самбай наасан. Саравч хийхдээ цаасыг торгон эдээр бүрж, цагаан утсаар жигд, нягт оёжээ. Малгайн туургыг зургаа хуваасан хүрэн савхин оруулгаар эвлүүлэн оёж, шилэвчийг хэдэн газар, саравчийг нь нэг газар торгон эдээр тус тус чимж оёсон байна.



47 views0 comments

Related Posts

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page