top of page
  • Writer's pictureSogoo mn

Манай тамирчид Бостоны марафонд амжилттай оролцлоо

Энэ сарын 18-нд зохиогдсон 126 дугаар удаагийн Бостоны Марафонд 120 орны 25 000 гаруй тамирчид оролцжээ. Тус марафонд Монгол Улсыг төлөөлөн Ирис Мөнх, Б.Батзориг, Б.Үйлсзаяа, Д.Алимаа, Э.Цэрэннадмид зэрэг таван тамирчин оролцсон бөгөөд бүгд замаа дуусгаж, амжилттай оролцсон юм.

Уг тэмцээний Т45/Т46 ангилалд оролцсон пара гүйгч Б.Батзориг ангилалдаа II байранд орж, элит гүйгчидтэй хамт шагналаа хүлээн авсан байна.

Бостоны Марафонд оролцоход тодорхой цагийн болзол хангасан байх ёстой тул манай тамирчдын хувьд цагийн болзлоо 2019, 2021 оны гүйлтүүдэд хангаж тэмцээнд оролцох эрхээ авсан юм.



22 views0 comments

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.

Сүүлд нэмэгдсэн

bottom of page