top of page
  • Writer's pictureSogoo mn

Манай улс нүүрсний тээврээ гацааснаар өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлого алдаж байна





Нүүрс тээвэрчид Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ. Тэд Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг нээх, Эрээнд гацсан нүүрсийг гаргаж, гаалийн талбайг чөлөөлөхийг шаардаж буй юм.


Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын энэ оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасан аж. Нүүрсний экспорт гацсан асуудлаар тээвэрчид шат шатны байгууллагуудад хандсан ч ямар ч хариу өгөөгүй байна.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол Улс 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохоо мэдэгдсэн. Гэтэл энэ оны эхний гурван сард Монгол Улс 2.7 тонн нүүрс экспортлоод байна. Засгийн газар, төрийн байгууллагууд зохион байгуулалт хийж, тээврийг гацаанаас гаргаж, экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хувийн байгууллагууд ЗТХЯ-нд удаа дараа хандаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч ЗТХЯ-наас ямар ч хариу өгөөгүй, дотоодын арчаагүй байдлаасаа болж, маш их боломжийг алдаж байна гэж тээвэрчид хэлэв.

Тээвэр зогссоноос гадна Чойроос төмөр замаар ачигдсан 2000 чингэлэг нүүрс Эрээний боомтын гаалийн хяналтын талбайд гацаад байгаа аж. Энэ мөн л манай улсын дотоодын асуудлаас болжээ. Шалтгаан нь экспортод гаргаж буй нүүрснээс хортой элементын шинжилгээ авдаг. Энэ шинжилгээг манай улсын гаалийн хяналтын лаборатори авахгүйгээр шууд ачиж, Хятад улс руу гаргасан аж. Тиймээс шинжилгээг Хятад улсад хийтэл, зарим төрлийн бодис өндөр хувьтай гарчээ. Иймд урд хөрш манай нүүрсийг авахаас татгалзсан байна. Монгол-Хятадын хэлэлцээрээр экспортод гарсан нүүрсийг эргүүлэн татдаггүй. Иймээс Эрээний гаалийн хяналтын талбайд очсон манай нүүрсийг хариуцах эзэнгүй болжээ. ЗТХЯ шуурхай ажиллаж, гарц гаргалгааг яаралтай нээхийг нүүрс тээвэрлэгч ААН-үүдийн төлөөлөл ярилаа. Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэр Монгол Улсад өдөрт 3.8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Мөн гаалийн талбай, төмөр зам зэргээр 20 мянган хүний ажлын байрт 2.8 тэрбум төгрөг олдог. Гэтэл өнөөдөр тээвэр гацсанаар Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлого алдаж байна. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг ажлаа хийж, нүүрсний гарцыг чөлөөлж өгөхийг хүсэж байна гэлээ.

8 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page