top of page
  • Writer's pictureSogoo mn

Манай эмэгтэй тамирчид Азиас дөрвөн медаль хүртээд байна


Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын шигшээ багийн таван эмэгтэй хүч сорьж гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. -55 кг жинд ОУХМ Г.Отгонжаргал, -50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -59 кг жинд Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртсэн бол -68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн юм. Харин -76 кг жинд ОУХМ Г.Ариунжаргал хүрэл медалийн төлөө Казахстаны Гулмарал Еркебаевад 4-7 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзлэв.

37 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page