top of page
  • Writer's pictureSogoo mn

Манлайбаатарын шинэ түүхэн зургийг олж тайлбар хийсэн нь


Гурван сарын өмнө билүүдээ сайн санахгүй байна. Норвегийн аялагч Оскар Мамены талаар судалгаа хийдэг судлаач бүсгүй Maria Kartveit бид хоёр холбогдсон юм. Надад нэг линк өгөөд та тайлбар хийдэг хүн юм байна бидэнд туславал баярлана бас нэг zoom хуралд урьж байсан юм. Би тэр үедээ Тамгагүй төр жүжиг эхэлцэн ид завгүй үе таарсан, за гээд орхичихсон юм. Бас нээх ч тоосонгүй. Урд нь интернэтээр тарсан л зурагнууд яваад байв. Саяханаас маш сайхан зав гарав ер нь нөгөө л хоббигоороо хэдэн түүхэн зураг харж суумаар санагдах болов. Сэтгэл санаа их нөлөөлдөг золиг байгаа юм.

Норвегийн аялагч нөхөр Оскар Мамен 1911 онд манай улсад зочилжээ. Тэрбээр Монголд 20 жил амьдарсан бөгөөд маш гоё түүхэн зурагнууд дарж үлдээжээ, эх орон луугаа буцсаныхаа дараа энэ тухайгаа ном болгон бичсэн юм байна.

Ёоо үнэн гоё зураг оллоо! Тайлбар хийедаа гэж энэ зургийг фэйсбүүкт оруулж байсанг санаж байгаа байх их сайн явсан байналээ.

Мэхийн ёслож буй язгууртны цаана нааш харан Хар булган дахтай зогссон хүн бол Манлайбаатар байнадаа энэ зургийг Норвегийн аялагч алдарт Оскар Мамен 1918.12.02-ны өдөр Богд хааны өвлийн ногоон ордоны өмнө авчээ.

Эзэн Чингисийн Монгол Улс Манж дайчин гүрэнд бүрэн эзлэгдсэнээс хойш зэвсэг барин босож тулалдаж Өвгөдийн нутаг цагаан хэрэм хүртэл газар нутгийг хар Хятад Манжаас чөлөөлж түүнийхээ гавьяанд Богд хаанаас Манлай баатар цол хүртсэн цөс ихт баатар эр таны өлмийд мэхийн ёслоё!

Миний Монголын хатан зоригт эрсийн нэг, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын цэргийн цуут жанжин, Баргын цөс ихт аавын хүү Манлайбаатар, Засаг төрийн Жүн ван Жамсрангийн Дамдинсүрэн (1871 - 1921)





203 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page