top of page
  • Writer's pictureSogoo mn

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудыг их хэмжээгээр оруулах гэж байсан Монгол иргэдийг саатуулжээ


Улс хоорондын шуудан илгээмжээр өчигдөр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарчээ.

Энэ талаар Гаалийн Ерөнхий Газар "Уг хэргийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн таслан зогсоож, холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна" гэв.

Гаалийн байгууллага энэ онд энэ төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зургаан удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.

117 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page