top of page
  • Writer's pictureSogoo mn

МАН-ын бүлэг LRT төслийг дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон LRT буюу олон тулгуурт хөнгөн галт тэрэгний төслийн санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.



Бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлага оролцож, LRT төслийн талаар танилцуулан, гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. МАН-ын бүлэг уг төслийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн тодотголыг дагуулан яаравчлан шийдвэрлэх асуудал биш. Тиймээс бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүний дараа бүлэг ярилцаж, шийдвэр гаргана”гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Юуны өмнө төсвийн тодотголоо хэлэлцэн шийдвэрлэх нь цаг үеийн тулгамдсан асуудал болж байна. Үүний дараа, удахгүйгээр энэ төслийн эрхзүйн гаргалгааг гаргана. Өрийн таазнаас айхтар хэтрэхгүй. Хууль зөрчөөгүй учраас Сангийн сайд, Сангийн дэд сайд, ХЗДХ-ийн сайд нар өргөн барьсан. Төсвийн байнгын хорооны дарга байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлыг нэг хүн шийддэггүй. Төсвийн тодотголыг уяад, шантаажлаад байгаа зүйлгүй. Улс төрийн шийдвэр гаргахаас гадна бид мэдээлэл авах, ойлголцох хэрэгтэй байна. Саналын зөрүүтэй нөхцөлд энэ төслийг хэрэгжүүлэх гэж муйхарлаж гүйцэтгэх нь хаа хаанаа эрсдэл дагуулна” гэсэн байр суурийг илэрхийлэв.


МАН-ын бүлэг LRT төслийг

  1. Хуульзүй

  2. Санхүү

  3. Улс төр

  4. Иргэдийн санаа бодлын хүрээнд 14 хоногийн хугацаанд судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна.

33 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page