top of page
  • Writer's pictureSogoo mn

Маргаашнаас нөөцийн хонины мах 7950 төгрөг болж хямдарна



УИХ-аас мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас өнөөдөр хоёр шийдвэр гаргалаа.


1.Гурил үйлдвэрлэгчид болон мах бэлтгэгч ААН-үүдэд 3 хувийн хүүтэй 230 тэрбум төгрөгийн зээл олгож, хүүгийн зөрүү болох 25 тэрбум төгрөгийг төсвөөс гаргахаар болов. 2. Нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр бууруулж, хонины мах 8300 төгрөгөөс 7950 төгрөг болж хямдарна. Амралтын өдрүүдэд гулууз махны кг-ын үнэ 7750 төгрөг болж хямдрах юм байна. Хөнгөлөлтийн 250 төгрөгийг Засгийн газар, 100 төгрөгийг мах бэлтгэсэн 23 ААН гаргаж буй аж. Маргаашнаас нөөцийн мах худалдах цэгүүдийг нэмж, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах шийдвэр гаргасан гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Энэ жил 12.7 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд үүний 30 хувь нь үхрийн, 70 хувь нь хонь, ямааны махыг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар 3600 тонн үхрийн мах, 6800 тонн хонины мах, 1.1 мянган тонн ямааны мах нөөцөнд буй аж. Хонины мах 8300, үхрийн 8900, ямааны мах 7100 төгрөгөөр борлуулагдаж байна.

168 views0 comments

コメント


Сүүлд нэмэгдсэн

bottom of page