top of page
  • Writer's pictureSogoo mn

Математикийн 58 дугаар олимпиадад багийн оноогоор Сүхбаатар дүүрэг тэргүүллээ



Улсын математикийн анхдугаар олимпиадын аварга Шинжлэх ухааны доктор, профессор Цэмбэлцогтын Баясгалангийн нэрэмжит Монголын Математикийн 58-р олимпиад тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадыг дунд, ахлах, багшийн ангиллаар зохион байгуулав. Дунд ангилалд 88, ахлах ангилалд 81 сурагч, 62 багш буюу нийт 231 оролцогч оролцож, оюун ухаанаа сорьж, өрсөлдлөө. 29 сурагч, дөрвөн багш медальт байранд шалгарсан юм.


Багийн оноогоор нэгдүгээрт Сүхбаатар дүүрэг, хоёрт Хөвсгөл, Орхон аймаг, Баянгол, Хан-Уул дүүрэг болон Увс аймаг гуравдугаар байранд шалгарлаа.

Олон Улсын Математикийн 63-р олимпиад долдугаар сарын 6-16-ны хооронд Норвеги улсын Осло хотод зохион байгуулагдана. ОУМО-д оролцох сурагчдын шалгаруулалт орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд ийнхүү гурван шаттайгаар явагдаж шилдгүүдээ шалгарууллаа.



Эцсийн шатны нийлбэр дүнгээр:

  1. Ц.Сайханбилэг, Сант сургууль

  2. Д.Энэрэлт, Сант сургууль

  3. Б.Мөнхцэлмэг, Нийслэлийн 1-р сургууль

  4. Ш.Билгүүдэй, Сант сургууль

  5. Б.Билэгдэмбэрэл, 11-р сургууль

  6. Г.Далайцэрэн, Хөвсгөл ЭДЦС нар оролцохоор шалгарлаа.


76 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page