"Мишээл экспо"-д болсон үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс шатрын морь хулгайлжээ
- Sogoo mn
- Apr 28, 2022
- 1 min read

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар “Мишээл экспо” төвд болсон үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдааны үеэр “Үзэсгэлэн худалдаан дээрээс эд зүйлс алдлаа” гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 59 настай “Н” дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон, хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.
Эх сурвалж: ЦЕГ
Comments