top of page
  • Writer's pictureSogoo mn

Монголд үнэртний музей байгуулахаар ховор үнэртэн цуглуулдаг Өмгөөлөгч

Голланд улсын Гааг хотын олон улсын шүүхэд эрүүгийн өмгөөлөгчөөр ажилладаг Н.Орчлон гэдэг эрхмийг үнэртэн цуглуулдаг хоббитой, түүгээрээ дамжуулж монголд үнэртний соёлыг түгээдэг гэдгийг хүмүүс мэдэх болсон. Тэгвэл тэрээр энэхүү хоббигоо дээд зэрэгт хүртэл нь хөгжүүлж, улмаар эх орондоо"Үнэртний музей"байгуулах мөрөөдөлтэй аж. Тэрбээр өөрийнхөө үүсгэн байгуулсан монголын хамгийн олон гишүүнтэй Фэйсбүүк групп болох "Үнэртэй усанд дурлагсдын клуб" -аараа дамжуулан үнэртний тухай сонирхолтой зөвлөгөө, мэдээлэл хүргэхийн сацуу нийт 7000 гаруй хүнд сүрчиг бэлэглэжээ.


Түүнд одоогоор 300 гаруй ховор, чамин музейн үзмэр болохуйц сүрчиг бий гэнэ. Дэлхийд ийм ховор, нандин цуглуулгатай хүн надаас өөр бараг л байхгүй гэж хэлсэн удаатай. Хоббигоо олж түүндээ цаг зав, хөрөнгө санхүүгээ зориулдаг хүн аз жаргалтай амьдардаг гэдгийн бодит жишээ би байна гэж тэр хэлсэн юм.

27 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page