top of page
  • Writer's pictureSogoo mn

"Монголын ипотекийн корпорац" холдингийн зах зээлийн үнэлгээ 302 тэрбум төгрөг байна


Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдэгдэл хийж, МИК Төв банкны санхүүжилт бүхий ипотекийн зээл тус бүрээс 1.6 хувийн шимтгэл авч байгааг шүүмжлэв. Тэрээр МИК өөрөө санхүүжилт бүрдүүлсэн бол өөр хэрэг. Гэтэл төрөөс эх үүсвэр татсан атлаа ипотекийн зээл авсан иргэдээс өндөр шимтгэл авч байгааг өөрчлөх цаг болсон гэсэн юм. "МИК холдинг" ХК-ийн 87 хувийг банкууд, хувийн хэвшил, 17 хувийг төр эзэмшдэг.

МИК Групп компани нь ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорьж, МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 28 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрддэг.

МИК Холдинг ХК нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE: MIK) дээр бүртгэлтэй компани. 2015 онд, MИK OCCK ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээний дагуу МИК Холдинг ХК-д зохих хувьцааг шилжүүлэн, МИК Холдинг ХК-ийг толгой компани болгон өөрчилжээ. Энэ дагуу MИK OCCK ХХК-ийн хувьцааг эзэмшин, удирдлагаар ханган ажиллаж байна.

"МИК Холдинг" ХК нийт 20 сая ширхэг хувьцаа гаргасан. Хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 11500-15850 төгрөгийн хооронд хэлбэлзжээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 302 тэрбум төгрөг байна. MИK OCCK ХХК нь орон сууцны санхүүжилтийн компани. Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан (орон сууцаар) үнэт цаас гаргах, хөрөнгө итгэмжлэн удирдах, хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ үзүүлдэг. 2020 оны аудитлагдсан нэгтгэсэн санхүүгийн тайланд МИК группийн нийт хөрөнгө нь 4.1 их наяд төгрөг, үүнээс өөрийн хөрөнгө нь 151 тэрбум төгрөг байжээ.

8 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page