top of page
  • Writer's pictureSogoo mn

Монголын Математикийн Олимпиадын Хорооны ерөнхийлөгч Н.Мөнхнасан сурагчдад амжилт хүслээ



Математикийн улсын олимпиадын анхны аварга, Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Баясгалангийн нэр доор ийнхүү Монголын математикийн 58-р олимпиад энэ сарын 6-нд нээлтээ хийлээ.

Энэхүү математикийн 58-р олимпиад тавдугаар сарын 6-10-ны хооронд нийслэлийн тэргүүний 11-р сургуулийн байранд зохион байгуулагдана.

Тус олимпиадад хот хөдөөгийн 231 оролцогч дунд, ахлах, багш гэсэн гурван ангилалд 31 медалийн төлөө өрсөлдөнө. Олимпиадын ахлах ангиллын оролцогчдоос Олон Улсын Математикийн олимпиадад Монголыг төлөөлөн оролцох зургаан сурагч шалгарах юм.



Тус олимпиадын үйл ажиллагааг нээж, Монголын Математикийн Олимпиадын Хорооны ерөнхийлөгч Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, Монголын Математикийн Олимпиадын Хорооны дэд ерөнхийлөгчБ.Батбаасан нар сурагчдад амжилт хүслээ.

1 view0 comments

Commenti


Сүүлд нэмэгдсэн

bottom of page