top of page
  • Writer's pictureSogoo mn

Монгол хэл бичгийн дахин шалгалт энэ бямба гарагт болно





Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа юм. Эдгээр сурагчид тавдугаар сарын 7-нд буюу энэ бямба гарагт дахин шалгалт өгнө. Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм. Эл шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг ийнхүү зохион байгуулж байгаа аж. .

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

10 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page