top of page
  • Writer's pictureSogoo mn

Монгол эмч нар 7 сартай хүүхдэд уушгины хагалгааг дэвшилтэт шинэ аргаар амжилттай хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээ, Зүрхний судасны мэс засал, Зүрхний эмгэг судлал, Мэдээгүйжүүлгийн эмч нарын хамтарсан Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн судсан дотуурх эмчилгээний баг өчигдөр ( 04.22) өөрсдөө бие даан уушгины артерийн хавхлагийн хүнд хэлбэрийн нарийслийг судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг 7 сартай хүүхдэд амжилттай хийлээ.

Зүрхний төрөлхийн гажгийн улмаас уушгины артерийн хүнд хэлбэрийн нарийслаас шалтгаалсан баруун ховдлын даралт ихсэж, мэс заслын өмнө 80 mmHg байсан ба эмчилгээний дараа 40mmHg болтол бууруулж чадлаа. Уушигны артерийн хавхлагын нарийсал нь баруун ховдолын даралт ихсэх зэрэглэлээс хамааран нэлээн хүнд зэргийн, төрөлхийн зүрхний эмгэгүүдийн нэг бөгөөд энэхүү баллон катетер ашиглан тэлэх эмчилгээ нь орчин үед эрчимтэй хийгдэж буй дэвшилтэт эмчилгээний нэг чухал арга юм. Энэ нь нээлттэй мэс засалтай харьцуулахад эмчлүүлэгчид ямар нэг сорви үлдээдэггүй, эмнэлэгт хэвтэх хугацаа, хөнөөл багатай эмчилгээний арга тул өвчтөнд үзүүлэх ачаалал харьцангуй бага байдгаараа давуу.

Эх сурвалж: МУ-ын Эрүүл мэндийн яам

26 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page