top of page
Writer's pictureSogoo mn

Монгол эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлагтай тул амьгүй донороос эрхтэн шилжүүлэх боломжтой



УИХ-ын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн"Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдээд байна. 2012 онд батлагдсан уг хуулийг 2018 онд шинэчлэн баталсан.

Хуулиар дараах таван зүйлийг өөрчлөхөөр болж байна.

  1. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Гэтэл 24 настай хүний ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдолд хуулиар эрхтнээ өгч чадахгүй байна. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүй байгаа. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулна.

  2. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байгаа иргэдийн мэдээллийг олон нийтийн хяналттай цахим болгоно.

  3. Амьгүй донор гэж ярьдаг. Нэг цогцсоос зургаан хүний амь насыг аврах боломжтой. Амьгүй донороос эд эрхтнийг нь авч байгаа учир оршуулгын зардлыг даадаг болно.

  4. Донор болж байгаа хүмүүсийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах өөрчлөлтийг нэмж байна

  5. Эрүүл Мэндийн Яаманд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог олон нийтийн хяналтад байх бүтэц зайлшгүй шаардлагатай. Цалинтай биш мэргэжлийн байгууллага гэдгийг хэлмээр байна.

Гадны улсуудад жолооны үнэмлэх дээр нь ямар нэгэн осолд орвол эс, эд, эрхтнээ өгөхөд бэлэн гэдэг гарын үсэг зуруулдаг. Манай улсад Донорын тухай хуулиар өөрөө зөвшөөрвөл донор болгодог.

Манай улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг бий. Тиймээс амьгүй донороос эрхтэн шилжүүлэх боломж бүрдээд байна. Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй. Эрхтэн шилжүүлэх насыг 21 болгон өөрчилнө" гэв.

2 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page