top of page
  • Writer's pictureSogoo mn

Мориноос унаж амиа алдсан хүүгийн хэргийг шалгаж байна



Морь унаж явсан 11 настай хүү мориноосоо унаж, шархаа даалгүй амиа алджээ. Энэ талаар цагдаагийн албанаас тодруулахад “Энэхүү хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ хэргийн талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-ний 19:59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Талийгаачийг уралдааны үеэр эсвэл үсэргээ, сунгааны үеэр унасан эсэх нь тодорхойгүй байна. Шалгалтын явцад бусад мэдээлэл тодорхой болно” гэв.

3 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page