top of page
  • Writer's pictureSogoo mn

Мягмар гарагт болох үйл явдлын товч ( 2022.04.19)


10.00 ЦАГТ -Гадаад харилцааны яаманд “Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих уулзалт” болно. Утас: 70071117, 88053343 -“Бишрэлт” зочид буудалд "Иргэний боловсролыг хөгжүүлэх нь" хүүхэд залуучуудын форум болно. -Төв шууданд Цахим хөгжлийн багц хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэнд мэдэгдэл хүргэх систем”-ийн хэвлэлийн хурал болно. Утас: 94999598 11.00 ЦАГТ “MCS Plaza”-д Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 7007-8200 -"Монгол ньюс" мэдээллийн төвд "Даяар Монгол хөдөлгөөн"-өөс Монголд байгаа цагаач иргэд, үндэсний өв соёлын асуудлаар мэдээлнэ. -Сүхбаатарын талбайд шаардлагын хариу нэхэх залуучуудын жагсаал болно. Төрийн ордонд 10.00 ЦАГТ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана. 12.00 ЦАГТ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдана. 14.00 ЦАГТ “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана. 15.00 ЦАГТ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. 16.00 ЦАГТ “Их Эзэн Чингис хаан” танхимд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдана. “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 ЦАГТ Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. 11.40 ЦАГТ Дуучин Гантулгын Даваадалайгийн “Өөдрөг байгаарай” тоглолтын хэвлэлийн хурал болно.

117 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page