top of page
  • Writer's pictureSogoo mn

МҮЭХ иргэдээ ялгаварлаж байгааг эсэргүүцэв


МҮЭ-ийн холбооноос өнөөдөр УИХ, Засгийн газарт Улсын төсвийн тодотголын хүрээнд тодорхой саналуудыг хүргүүлж, шаардлагыг хүлээж авах хүртэл МҮЭ-ийн холбоо тэмцэл шаардлагаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ илэрхийлэв. Тодруулбал, 2022.04.16-нд Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр нь төр, төрийн өмчит, уул уурхай газрын тосны салбарын ажилтнуудын НДШ-ийн хөнгөлөлтийг орхигдуулан ялгаварласан Үндсэн хууль болон холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн шийдвэр боллоо хэмээн МҮЭ-ийн холбооноос үзэж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт ТҮ1-12 ажилтнуудын тулгамдсан асуудал, иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах саналыг хүргүүлж энэ оны улсын төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийн шаардаж байсан билээ.

Үүнд: - Төрийн үйлчилгээний 1-12 ангилал, зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын цалин олговрыг нь ялгаварлалгүй тогтоож, нэмэгдүүлэх, төсвийн хуваарийг салбарын яамдад шилжүүлэх - Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дах заалтыг хүчингүй болгон бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэвийн хэмжээнд оруулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэх - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохтой холбогдсон зардлыг төсвийн тодотголд тусгах - Иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх - Үнийн өсөлтийн хамтарсан зөвлөл байгуулж, олон нийтийн хяналтыг тавих - Дундаж цалингаас доогуур орлоготой иргэдийн цалин, орлогыг ХХОАТ-аас чөлөөлөх

41 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page