top of page
  • Writer's pictureSogoo mn

Мөрийтэй тоглоом онлайнаар зохион байгуулдаг сүлжээнүүдийг хааж, хуулийн хариуцлага хүлээлгэж байна


Өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан ноцтой хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр хууль бус мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлынхаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ингэж хариулсан юм.


Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ чиглэлд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Он гарснаас хойш мөрийтэй тоглоом онлайнаар зохион байгуулдаг хэд хэдэн сүлжээг хаасан. Тодорхой хүмүүсийг дайчлан баривчилж, гадагшаа урсаж байгаа мөнгийг нь царцаасан.


Мөрийтэй тоглоомыг Монголд биш ч өөр улсаас зохион байгуулах бололцоотой учраас бид аль болох анхааран ажиллаж, хаалгах боломжтой домэйныг Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран хаалгаж, мөнгө цугларч байгаа данс дахь хөрөнгийг нь царцаах, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хариуцлага ногдуулах ажиллагааг хийж байна.

Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулж буй Монголд байршилтай онлайн платформуудыг олж илрүүлэх ажил тогтмол хийж байгаа. Гадаад улсаас онлайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулдаг, гадаад улс оронд сервер нь байдаг асуудал ч байна" хэмээсэн юм.


188 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page