top of page
Writer's pictureSogoo mn

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага 30-аар буурч, хувийн хэвшлийнх 30-аар нэмэгджээ


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.Тус байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн С.Чинзориг: –ЭМДЕГ болон орон нутгийн ажилчдын харьцаа харьцангуй байгааг хэрхэн шийдвэрлэх вэ? Эрүүл мэндийн даатгалын хувь буураагүй байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын хувь улсын дүнгээр буураагүй байна. Шимтгэл төлөлт 2021 онд 2020 оноосоо 200 мянгаар буурсан байна. 830 мянга байсан бол одоо 610 мянга болоод 220 мянгаар аж ахуйн нэгж байгууллагын ажилтан шимтгэл төлөгч буурсан байна. Энэ юутай холбоотой гэж та бүхэн үзэж байна вэ? Төр хүүхэд, ахмад настны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг. Энэ тоо 500 мянгаар өсчихсөн байна. Ахмадууд огцом 500 мянгаар нэмэгдмээргүй юм. Хүүхдийн тоо нэг жилд 500 мянгаар нэмэгдмээргүй юм. Энэ яагаад ингэж огцом өсөв? Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага яагаад 30-аар буурсан бэ? Татан буугдсан юм уу? Хувийн хэвшлийнх нь зөрөөд 30-аад нэмэгдсэн байх юм. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд татан буугдаад, хувийн хэвшил болоод байгаа юм уу? Эрүүл мэндийн сайд С.Энхболд: –Гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар ярья. Гүйцэтгэлээр санхүүжихэд тодорхой хугацаа шаардлагатай байна. Ялангуяа орон нутаг болон нийслэлд ялгаатай байна. 2021 оны төсвийн тодотгол цэвэр эрүүл мэндийн салбарт хийгдсэн. Үүнээс 110 тэрбумыг ялангуяа хөдөө орон нутагт тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулсан. Бид орон нутгийн нэгдсэн эмнэлгийг чалдавхижуулах зорилгоор хөрөнгө оруулалтуудыг үе шаттай хийсэн. Цаашид эрчимжүүлнэ. Тийм учраас 2-3 жилийн хугацаа шаардагдах байх гэж бодож байна. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: -Covid-19-ийн нөхцөл байдлаас хамаараад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо буурсан. Мөн цар тахлаас болоод халамж авч буй хүмүүсийн тоо өссөн. Мөн энэ нь нийгмийн халамж авах зайлшгүй шаардлагатай хүмүүсийн тоо өссөнтэй холбоотой. ЭМДЕГ 2577 эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байна. Үүний 78 нь улсын эрүүл мэндийн байгууллага, 338 нь хувийн хэвшлийн лавлагаа шатлалын байгууллага, 536 нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, бусад нь эмийн сан. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг утгаар тэнд тэдэн төгрөг, тэр хувийн хэвшилд тэдэн төгрөг өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. 2021 оны 12 дугаар сарын байдлаар улсын эмнэлэг нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. 2022 оны нэгдүгээр сард нэмэлтээр 196.7 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэлтээр авсан. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг: –Бямбасүрэн дарга аа, та өөрөө ажлаа хийдэггүй юм бол хийдэг хүнээр нь яриул л даа. Улсын аль аль эмнэлэг тэд, хувийн хэвшлийн аль аль эмнэлэг тэд гээд нэршлээр нь гаргаатах гэж хэлсэн шүү дээ. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: -Эрүүл мэндийн яамны харъяа эмнэлэгт 277.6 тэрбум, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлэгт 160.6 тэрбум, анхан шатны тусламж үйлчилгээнд 298.3 тэрбум, орон нутагт 240.8 тэрбум, бусдад 29.6 тэрбум төгрөгийн санхүүжилт 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар олгосон байна.

131 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page