top of page
Writer's pictureSogoo mn

Найман аймаг усан бассейнаа өглөөгүүр үнэ төлбөргүй болгожээ


Ерөнхий сайдын санааачилга, Биеийн тамир спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй -Эртэч Монгол” аян 44 дэх өдрөө үргэлжилж байна. Аян эхэлснээс хойш нийт 536 мянган иргэн идэвхитэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Тухайлбал өчигдөр 23 мянган иргэн спорт заал, 46 фитнесс, 84 гадаа талбай, 46 клуб, 205 жийрэгжүүлэх танхим, 60 соёлын төв, найман усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлжээ. Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, усан бассейнаа 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон байна. Мөн улсын хэмжээнд 283 спорт заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон билээ. Хөвсгөл аймгийн иргэд өчигдөр хамгийн идэвхитэй нь байжээ. Тус аймгийн 3216 иргэн өнөөдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд хамрагдсан байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын хороо

241 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page