top of page
  • Writer's pictureSogoo mn

Найруулагч Б.Баатар: Тандаа сэтгэлийн өргөл болгон жүжгээ бүтээлээ



УДЭТ-ын тайзнаа шинэ найруулгаар үзэгч түмэнд эргэн ирсэн Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн зохиол"Тамгагүй төр"драмын жүжиг олны анхаарлыг татаад байна. Энэхүү жүжгийн найруулагч Б.Баатар "Монгол тулгатны зуун эрхэм"төслийн хүрээнд олон сайхан нэвтрүүлэг хамтран бүтээсэн эрхэм хүмүүн болох Бавуугийн Лхагвасүрэн гуайн дурсгалд зориулсан гэдгээ илэрхийлж "Эрхэм ах минь та тэнгэр болсноос хойш энэ замбуулин өнгөө хэдэнтээ сольж, гурван намрын цэцэг хагдарч, гурван хаврын цэцэг дэлгэрчээ.

Таныг дурсах, санах сэтгэлийнхээ өргөл болгон, дахин дахин намайг буримдаж бүтээхийг хүсэж байсан жүжгийг бүтээж, монгол түмэнд дэлгэн барьж, таньдаа өргөж байна" хэмээсэн юм. Тус жүжгийн гол дүрд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ У.Уранчимэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, СТА Г.Эрдэнэбилэг, СТА О.Дөлгөөн, СТА Ш.Доржсүрэн, СТА Б.Шинэбаяр нар тогложээ.





159 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page