top of page
  • Writer's pictureSogoo mn

"Нарны зам"-аас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг сануулав



“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальтбетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасантай холбоотойгоор

Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 5-р сарын 11-ний шөнийн 23.59 цагаас эхлэн 2022 оны 5-р сарын 14-ний оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд,

Соёолжийн нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг 2022 оны 5-р сарын 15-ны оройн 00 цагаас эхлэн 2022 оны 5-р сарын 18-ны оройн 22 цаг хүртэл 3 хоногийн хугацаанд хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.




Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар

711 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page