top of page
Writer's pictureSogoo mn

НДШ төлдөг залуус урьдчилгаагүй орон сууцны зээлд хамрагдах боломжийг судалж байна






Монголын Залуучуудын Холбоо/МЗХ/-ноос нийгмийн даатгалын үр өгөөжийн тухай мэдээллийг сайжруулж, залууст ашигтай болгох санаачилга гаргаж буйгаа өнөөдөр мэдэгдсэн юм.


МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд залуусын төлөөллийг оролцуулж, Нийгмийн Даатгалын Сангийн үр өгөөжийг залууст ээлтэй болгох санаачилга гаргаж байна. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэг буюу улсын хэмжээнд залуусын оролцоотойгоор зохион байгуулахыг УИХ-ын даргаас хүсэж байна.

Залуус нийгмийн даатгалын ач тус,үр шимийг мэдэхгүй байгаа тул төлөх сонирхолгүй байна. Тиймээс шимтгэл төлснөөр хэрхэн үр шим хүртэх талаар санаа бодлыг нь тусгуулах хэрэгтэй. Бид төлөөд байдаг мөртлөө хэзээ үр ашгийг нь хүртэхээ мэддэггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг өвлүүлдэг болъё, тодорхой хугацаанд төлсөн бол урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар бид судалж байна. Нийгмийн даатгалын санг зөв зохион байгуулбал залууст ихээхэн үр өгөөжтэй байх боломжтой" гэсэн юм.

177 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page