top of page
  • Writer's pictureSogoo mn

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлэг болж байна


Эх дэлхийн өдрийг тохиолдуулан нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилго бүхий “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, ус хэрэглэгч, үйлдвэр, ААН, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын 48,1 хувь нь оршин сууж, их дээд сургууль, худалдаа үйлчилгээний салбарын 80-90 хувь нь төвлөрч буй Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын цаашдын тогтвортой хөгжил, бүтээн байгуулалтыг иж бүрэн төлөвлөхөд үйл ажиллагааг нэгтгэж, хамтран ажиллахыг төр, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшил, олон улсын болон ТББ-ууд болон нийт Улаанбаатарчуудад уриаллаа.


Нийслэлийн ариутгах татуургын сүлжээнд хаягдал ус нийлүүлдэг УБ хотын бүх үйлдвэрт хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлагыг тавьж байгаа юм. Энэхүү төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламж, Компакт гэрээний хүрээнд барих хаягдал ус дахин цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ

7 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page