top of page
  • Writer's pictureSogoo mn

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ



2022 оны I ээлжийн цэрэг татлага эхэлж, аймаг, орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаа билээ. Харин нийслэл хотод цэрэг татлага тавдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд эхэлнэ. Цэрэг татлага нь олон байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээний ажил байдаг. 2022 оны нэгдүгээр ээлж, хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах юм. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтах аж.

19 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page