top of page
  • Writer's pictureSogoo mn

Нью-Йоркийн метроны халдлагын хэрэгт 62 настай иргэнийг сэжиглэж байна


Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн метронд нэгэн залуу 20 гаруй хүн рүү буудан шархдуулж, 33 сумаар галлажээ. Цагдаагийн албаныхан хэргийн газраас хоёр утаат гар гранат болон хэрэглэсэн гурван сумны дайзтай гар буу олсон байна. Түүнчлэн “U-Haul” машин Филаделфиа хотоос түрээсэлсэн болохыг түлхүүрээр нь баталгаажуулсан аж.

Буудуулсан хохирогчдын дунд аминд эрсдэлтэй шарх авсан хүн байхгүй. Нью-Йорк хотын цагдаагийн газраас сэжигтэн 62 настай Франк Жэймсийг эрэн сурвалжилж байна. Харин хэрэгтнийг олсон, мэдээлэл өгсөн хүнд 50 000 ам.долларын шагнал амлажээ.

122 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page