“Нью прогресс” групп Ховд аймагт 100 мянган мод тарьжээ
Тус группийнхан Ховд аймгийн хэд хэдэн байршилд 5000 гаруй суулгац тарьж, 100 000 гаруй ширхэг мөчир үрслүүлжээ. Ховд аймаг уулархаг болон говь, тал хээр хосолсон нутаг дэвсгэртэй. Энэ хөрсөнд навчит болон бут, сөөг модыг таривал ургах, амьдрах чадвар сайтай байдаг байна. Тиймээс Ховд аймгийн иргэд орон нутгийнхаа хөрсөнд тохирсон улиас, бургасыг түлхүү тариалдаг аж. Буянт сумын засмал зам дагуу болон бусад байршилд тарьж буй моднуудыг хамгаалах үүднээс мод тарих газраа бүрэн торлож, тарьсан модоо дуслын системээр услах бэлтгэл ажлаа ч хангасан байна.
Commenti