top of page
  • Writer's pictureSogoo mn

"Нэг сая ба түүнээс доош цалинтай иргэдийн НДШ-ийг буцаан олгоно"


Хувийн байгууллагын ажиллагсдын НДШ-ийн 50 хувийг буцаан олгох талаар Засгийн газрын шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2022.04.16/ Ерөнхий сайд танилцуулсан билээ.


ХНХ-ын сайд А.АРИУНЗАЯА:

-Бид өнгөрсөн Баасан гарагт танилцуулахдаа зарим байгууллагын ажиллагсдыг хасах саналтай орсон. Олон санал хүлээн авч, намын бүлэгтэй ярилцсан. Энэ хүрээнд байгууллагаар нь хязгаарлах бус харин цалингийн хэмжээгээр нь хязгаарлахаар болсон. Ингээд нэг сая болон түүнээс доош цалинтай иргэдийн НДШ-ийг буцаан олгохоор боллоо. Тодруулбал, тухайн иргэн эхлээд НДШ-ээ төлөх ёстой. Дараа сард буцаан олголтыг нь хийнэ гэдэг агуулгаар хуулийн төсөл өргөн барилаа.


НДШ төлөгч иргэд эхлээд НДШ-ээ бүтэн төлнө. Төлсөн хэмжээнээс 50-ийг нь буцаан олголт хэлбэрээр дараа сард тухайн иргэний дансанд орно гэж ойлгож болно. Өндөр цалинтай хүмүүс энэ буцаан олголтод хамрагдахгүй. Төрийн албаныхан харин ч өнөөдөр бага цалингаар ажиллаж байгаа учраас дундаж цалин хөлсөөр нь хязгаарлахыг дэмжсэн.

Харин НДШ-ийн буцаан олголтод төсөвт байгууллага, орон нутгийн байгууллага болон уул уурхайн байгууллага орохгүй гэж яригдаж байсан. Гэхдээ байгууллагаар нь ялгаварлах нь буруу гэж үзэж цалингийн хэмжээнээс хамаарч буцаан олголт хийхээр хуулийн төслийг өргөн барьж байна. Цаашлаад төрийн үйлчилгээний алба хаагчдын хувьд хамгийн бага цалинтай ажилчдын цалинг нэмэх байдлаар зохицуулалт хийнэ.


Төрийн үйлчилгээний 44 мянган албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 34 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвийн тодотголд тусгалаа. Дунджаар ТҮА-ны I шатлалд байгаа 13 мянган хүний цалин 11 хувиар, II шатлалд 8,2 мянган иргэнийх 10 орчим хувиар нэмэгдэх бол III шатлалтад зургаан мянган орчим хүнийх мөн адил 10 орчим хувиар, IV шатлалд байгаа таван мянган иргэнийхийг тав орчим хувиар нэмэгдэнэ. Харин V шатлалтад ажилладаг ажиллагсадын цалинд ямар нэг өөрчлөлт орохгүй бөгөөд нийт 11 мянган хүн бий.

Энэ хуулийн хүрээнд албан журмын даатгагч 715 мянган иргэн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдах юм. Үүнд, төсвөөс 172 тэрбум төгрөг зарцуулна. Иймд 2022 оны төсөвт 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөв дээр 21 тэрбум төгрөгийн төсөв тавигдаж байна.

180 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page