top of page
  • Writer's pictureSogoo mn

Нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдөр буюу 6.49 жилийг замын хөдөлгөөний түгжрэлд өнгөрөөж байна



Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй LRT төслийн талаар УИХ-ын гишүүд хоорондоо талцан маргаан үүсгэхээс гадна иргэд ч анхаарлаа хандуулан санал, шүүмж өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл хөнгөн галт тэрэгний талаар дараах тооцоо судалгааг хийжээ.

Хөдөлмөрийн зах зээлийг зөвхөн хөнгөн галт тэрэгний тээврийн ашиглалтын хүрээгээр тооцоход 2027 онд шинээр 885 хүн, 2034 онд 1145 хүн, 2049 онд 1455 хүн шууд ажлын байртай болно гэж албаныхан дурдаж байна.


Замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Нийслэлийн судалгаагаар замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдөр буюу дундаж насыг 72 гэж тооцвол 6.49 жилийг замын хөдөлгөөний түгжрэлд өнгөрөөж байна гэжээ.

Эхний жил 2025 онд 50.1 тэрбум төгрөг, 2050 онд 446.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байна.

LRT ТӨСЛӨӨР ЖИЛД 216.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО

Тасалбарын үнэ таван буудал хүртэл үйлчлүүлсэн зорчигч 700 төгрөгийн суурь тарифаар зорчих бөгөөд нэмэгдсэн буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, бүтэн зорчилт дунджаар 1200 төгрөг байхаар тооцож байна.

Хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулах эхний 30 жилийн хугацаанд нийт 6.49 их наяд төгрөг, жилд дунджаар 216.тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолжээ.

19 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page