top of page
  • Writer's pictureSogoo mn

Нээлттэй сонсголын дүгнэлтэд иргэд цахимаар санал өгөх боломжтой


Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүгнэлтэд иргэд ЦАХИМ ПАРЛАМЕНТ (parliament.mn) хаягаар нэвтрэн 2023 оны гуравдугаар сарын 17-23-ны хооронд санал өгөх боломжтой.


Иргэд D Parliament аппликэйшнийг гар утсандаа татаад, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын санал, дүгнэлтэд тусгуулах саналаа Хянан шалгах түр хороонд хүргэх боломжтой (ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ТАЙЛАН, САНАЛ, ДҮГНЭЛТЭД ТАНЫ САНАЛЫГ НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА (parliament.mn). Иргэдийн өгсөн санал тус бүрийг Хянан шалгах түр хороо, түүний ажлын алба, хянан шалгах шинжээчид нэгтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах санал, дүгнэлтдээ нэгтгэн танилцуулах юм байна.


Сонсголыг улс орон даяар нээлттэй явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн эцэслэхийг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм. Тэрбээр “Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголын тайланг боловсруулж, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Сонсголыг ямар нэг улс төрийн нөлөө, бизнесийн нөлөөлөл, оролцоо, шахалтгүй, хараат бусаар явуулах, санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн эцэслэх нь зүйтэй” гэсэн юм.

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу, гурван сарын хугацаанд зохион байгуулсан.

3 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page