top of page
  • Writer's pictureSogoo mn

Нярайг гудамжинд орхисон ээж согтуу байгаа учраас хүүхдийг нь өгөөгүй байна



Налайх дүүрэгт архидан согтуурсан гэр бүл дөрвөн сартай хүүхдээ гадаа гудамжинд орхисон бичлэг /2022.04.13/ өчигдөр цахим сүлжээнд цацагдсан. Уг хэргийн мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдэж, 4 сартай Б.А-г дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн үзлэгт хамруулж,”Хүүхдийн тусламжийн утас 108” төвийн дэргэдэх хүүхдийн Түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн юм. Нярайн эцэг Д.Б, М.Д нарыг Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгчээ. Одоогийн байдлаар нярайн ээж согтуу байгаа учир хүүхдийг нь өгөх боломжгүй гэж ГБХЗХГ-аас мэдээллээ.

11 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page