top of page
  • sogoomn9

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх олон улсын хурлыг 2026 онд Монголд зохион байгуулна



НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

Цөлжилтийн эсрэг конвенцын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 09-21-ны өдрүүдэд Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болжээ. Тус олон улсын арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцсон байна.

Энэ удаагийн цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 15-р бага хурлыг “Газар амьдралын эх үндэс” уриан дор зохион байгуулж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар гээд, нийт зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Энэ уулзалтыг Монголд зохион байгуулснаар олон улсад эх орноо сурталчлах, байгаль орчин, уур амьсгалтын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд гаднынхны анхаарлыг татах, засгийн газруудтай хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхэд тустай юм” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Уг хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах албан ёсны эрхийг авлаа. Цөлжилт бүх тивд нөлөөлж байна. Иймээс үүний эсрэг арга хэмжээ авах нь хамгийн чухал. Уг хурлыг манай улсад зохион байгуулах нь ирэх дөрвөн жилд идэвх зүтгэлтэй ажиллах, цөлжилтийн эсрэг хийж буй бүс нутгийн хэмжээний ажил гэдгийг олон улсад онцолж байна.

2026 он хол мэт санагдаж байгаа ч өнөөдрөөс ажлын хэсгээ байгуулж, уг хурлыг амжилттай зохион байгуулахын тулд “Тэрбум мод” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, цөлжилтийн эсрэг арга хэмжээг идэвхжүүлэн зохион байгуулах болно” гэлээ.


5 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page