top of page
  • Writer's pictureSogoo mn

Нөмрөгийн дархан цаазат газрын 211 мянган га талбай түймэрт өртжээ


Засгийн газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Өнөөдөр өглөөний 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560 000 орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211 000 га талбай өртжээ.

12 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page