top of page
  • Writer's pictureSogoo mn

Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ


Эрдэнэт хотын иргэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг гишүүнээс нь эгүүлэн татахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Учир нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд Хөтөлийн Цемент шохой ХК, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өгч, Хөгжлийн банкнаас удаа дараа олон тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн Эрдэнэбилэгийн компанийн барьсан төмөр зам зэргийг улсад өндөр үнээр худалдан авахад баталгаа гарган өгч байсан зэрэг баримтууд өнөөдөр ил болсон. Хөгжлийн банктай холбоотой нөлөө бүхий улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байгаа Н.Алтанхуягийн улсын төсвийн хөрөнгийг үрсэн баримт тэрбум, тэрбумаар биш их наядын хэмжээнд яригдаж магадгүй байна. Тиймээс Эрдэнэт хотын иргэд УИХ-д илгээсэн гишүүнээсээ хариуцлага нэхэж, ийнхүү гарын үсэг цуглуулж байгаа аж.

162 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page