top of page
  • Writer's pictureSogoo mn

Н.Алтанхуяг: Намайг дуугүй болгох ямар төлөвлөгөө, зохиол бичиж буйг мэдэхгүй



Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолтой танилцахаар өнөөдөр АТГ-т очсон ч хойшлуулсан байна. Тэрбээр ирэх лхагва гарагт өмгөөлөгчийн хамт ирж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах аж.


Харин ямар шалтгаанаар яллагдагчаар татсан тухай УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкийг шалгаж эхэлснээс хойш намайг ямар нэг асуудалтай холбож, урьдчилан гэм буруутан болгохоор янз бүрийн зүйл яригдаж байсан. Манай Засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татах санал ирүүлсэн" юм байна.“Намайг 2014 онд огцруулсны маргаашнаас хууль хяналтын байгууллагын хаалга татуулж, гэрч, сэжигтэн, яллагдагч хүртлээ явсан. Гурван жил яллагдагчаар явж байгаад, Ц.Элбэгдоржийн хууль хяналтын байгууллагуудад тавьсан тавиулууд нь алга болж, дарга нар нь солигдоод, 2020 онд хэрэгсэхгүй болгосон.

Намайг яллагдагч болгосон нь улс төрийн шалтгаантай байсан. Харин өнөөдөр юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүний хувьд ард түмний амьдрал, улс орны хөгжилд их санаа зовж, хоёр жил нэлээн юм ярьсан. Үнэн үг их олон хүний дургүйг хүргэдэг, ялангуяа эрх барьж буй намынханд таалагддаггүй. Н.Алтанхуягийг дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан одоо хэн зохиол бичиж байгааг мэдэхгүй.Байгалийн баялагийг цөөхөн хэдэн хувь нь идэж болохгүй, гэж хэд хоногийн өмнө Эрдэнэтийн тухай асуудал ярьсан. Монголд шударга ёс гэж алга. Хийсэн хэрэг надад байхгүй. Үнэн, зөв тодорно. АТГ, прокурорын байгууллагад өөрчлөлт гарсан гэж найдаж байна” гэж хэллээ.

69 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page