top of page
  • Writer's pictureSogoo mn

Н.Ариунзаяа: Буцаалтын төсөв нь нийгмийн даатгалын мөнгөтэй холбоогүй, улсын төсвөөс олгогдоно



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотгол, Хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна.Шимтгэлийг буцаан олгох бол ажилтныг биш ажил олгогчийг дэмжих ёстой. Яагаад ажил олгогчийг дэмжээгүй юм бэ?

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Улсын төсвөөс буцаалт нь олгогдоно. Бага цалин, орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны арга хэмжээ гэж ойлгоно. Үнийн өсөлтөд маш ихээр нэрвэгдаж байгаа бага орлоготой иргэд, сайн дурын шимтгэл төлж байгаа иргэдэд тодорхой дэмжлэгийг төсвөөс үзүүлэх бодлого юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг 1 сая төгрөг хүртэлх цалинтай хүнд олгоно гэхээр илүү шударга, сайн ажиллаж саяас дээш цалин авдаг хүмүүс хамрагдахгүй байна. Хөдөлмөрийн ялгаа гараад байна, сайн ажилладаг хүмүүс сайн цалин авдаг. Өдрийг өнгөрөөдөг хүмүүс тааруу цалин авдаг. Энэ бодлого ямар хүмүүсийг дэмжээд байгаа юм бэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 1 жилд ойролцоогоор 30-40 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан байна. Тодорхой тоо хэлэхэд түвэгтэй. Мөнгөндөө биш хандлага, зарчмаа өөрчлөхөд чухал алхам болно.

Нийгмийн даатгалын бодлого тодорхойгүй байгаа учраас үүнийг тойрсон маш их эргэлзээ байна. Тиймээс нийгмийн даатгалын багц хуулиа яаралтай оруулж ир ээ. Нийгмийн даатгалын шимтгэлээр оролдохгүйгээр эхлээд нийгмийн даатгалын бодлогоо гаргах ёстой байсан. Популизм хийсээр байтал энэ сан дууслаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:Нийгмийн даатгалын сан татан буугдах хэмжээнд хүрлээ. Явсаар байгаад сан биш төсвөөс санхүүждэг төсөл хөтөлбөр боллоо. Нийгмийн даатгалын сангийн ирээдүйг яаж харж байгаа вэ?

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалтын төсөв нь нийгмийн даатгалын мөнгөтэй холбоогүй, улсын төсвөөс олгогдоно.Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын харьцаа, алдагдал улам л өндөр болох тооцоолол байдаг. 2050 онд хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжих томоохон бичиг баримтыг баталсан.Бид дунд хугацаанд хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг тун удахгүй танилцуулна.

1995 оноос хойш ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, санг бүрдүүлж ирсэн. 2021 онд 517 тэрбум төгрөгийг улсын төсвийн татаасаар авсан.Үүний 400 тэрбум нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, цэргийн албан хаагчдын тэтгэврийг төрөөс даадаг. Яг одоо 769 тэрбум төгрөгийг улсын төсвийн татаас дээр тавигдсан. Үүний дийлэнх нь төрөөс даадаг иргэдийн мөнгө орж байгаа.

21 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page