top of page
  • Writer's pictureSogoo mn

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.Учир нь илтгэгч шүүгч Д.Доржсүрэн шүүх хуралд оролцохоос татгалзсанаар ийнхүү хойшиллоо. Иймд дахин шинээр шүүх бүрэлдэхүүн томилогдсоны дараа шүүх хурлын товыг тогтоохоор болов. Өнөөдрийн хуралд цагдан хоригдож буй Н.Түвшинбаяр болон хохирогч, хэргийн газарт байсан 9 гэрч ирсэн юм. Өчигдөр олон нийтийн сүлжээнд Н.Түвшинбаярын талаас шүүгчид нөлөөлөхийг оролдсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ тухай түүний өмгөөлөгч Л.Данзанноров "Н.Түвшинбаяр шүүгчид нөлөөлөхийг завдсан асуудал байхгүй. Завдах ч үгүй. Хохирогч, шүүгдэгчдийн аль аль нь тийм асуудал гаргаагүй. ШЕЗ-өөс гаргасан мэдээлэл нь энэ хэрэгтэй огт холбоогүй гэдэг нь сая шүүх хурлын үеэр бас яригдсан.Буруу мэдээлэл цацагдсан. Үүнийг залруулах ёстой" гэв.

360 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page