top of page
  • Writer's pictureSogoo mn

Н.Түвшинбаярын шүүх хурлыг 10 гэрч оролцуулан тавдугаар сарын 12-нд хуралдахаар хойшлууллаа





Н.Түвшинбаярын шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар хойшлууллаа.


Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ боллоо. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгаач Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцлоо.


Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.



71 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page