top of page
  • Writer's pictureSogoo mn

Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдын сар бүр авдаг урамшууллыг хасаж хэмнэлт хийе


Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Олимп дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгодог. Үүнийг болиулмаар байна. Медаль авч ирсэн тухайн үед нь л улс эх орныхоо нэрийг гаргасан гээд нэг удаагийн урамшуулал олгох хэрэгтэй. Сар бүр урамшуулал өгөх нь утгагүй. Энэ бол бас л хэмнэж болох зардал. Хэмнэлтийн бусад арга хэмжээ гэдэгт энэ хасах заалтыг оруулж өгнө үү” гэв.

76 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page