top of page
  • Writer's pictureSogoo mn

Орон нутагт анх орон сууц авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төрөөс даана

Орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах санал гаргалаа.



Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -Хөрш орнуудад эрчимжиж буй цар тахлын нөлөө болон хөрш орнуудын зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн хямралт байдлаас өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай баталж өгсөн УИХ-д талархал илэрхийлье. Хэрэв энэ зохицуулалт хийгээгүй байсан бол АИ-92 автобензин 800-1000 төгрөгөөр нэмэгдэх байсан. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт өргөн барьж байна. Энэ удаагийн төсвийн тодотгол дөрвөн онцлогтой. Төсөв дагалдуулж Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг өргөн барьж байна. Хуулийг УИХ-д өргөн барьж байна. Хуулиар дараах асуудлыг зохицуулна.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлаг болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга орлогч даргатай байхыг хориглоно

  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, дүүрэг, аймаг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч, дэд даргатай байхыг хориглоно.

  • Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэхийг хориглоно. Орон нутагт албан томилолтоос бусад төрийн албан хаагчид төрийн зардлаар автомашин унахыг хориглоно.

  • Хөшөө дурсгал үрэлгэн төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно

  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг сайжруулах зорилгоор 9800 автомашиныг 60 хувиар бууруулж цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл болно.

  • Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж орон тоо нэмэхийг хориглоно. Үндсэн цалингийн урамшуулал, нэмэгдэл хөлс олговор олгохыг хориглоно

  • Төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, гар утасны зардал, бэлэг солилцох, зочин төлөөлөгч хүлээн авах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг спортын арга хэмжээ санхүүжүүлэх, сургалтын төлбөр олгох, хандив төсөл санхүүжүүлэх, гадаад томилолтоор бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох болно.

  • Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал болон цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө дурсгал, ухдаг гүйдэг хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай үрэлгэн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно

  • Орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах санал гаргалаа.


1,140 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page