top of page
  • Writer's pictureSogoo mn

Орос улс 40 дэх өндөр албан тушаалтнаа алдлаа

Орос, Украины дайн эхэлснээс хойш Москва 40 дэх өндөр албан тушаалтнаа алдаад байна. Тодруулбал, Путины арми долоон генерал, 33 хурандаагаа дайнд алдав. Хамгийн сүүлд дэд хурандаа Денис Межуев амь үрэгджээ. Гэвч Кремлиэс түүнийг нас барсан талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. "Daily mail"-д мэдээлснээр, Оросын нийт амиа алдсан цэргийн тоо 20 мянга хүрчээ. Путиныг дэмжигч яруу найрагч Андрей Ковалев дэд хурандаа Межуевыг улсын дээд цолоор шагнахыг уриалав. Межуев нь Севастополийн улаан тугийн одонт моторт винтовын нэгдүгээр дивизийг удирдаж байжээ. Амиа алдсан бусад албан тушаалтны заримынх нь нэрийг "Daily mail" зарласан байна. Үүнд, 150-р мотобуудлагын дивизийн командлагч, 47 настай хошууч генерал Олег Митяев, Херсон хотын ойролцоо болсон цохилтын үеэр амь үрэгдсэн 49-р нэгдсэн армийн командлагч дэслэгч генерал Яков Резанцев, Чечений тусгай хүчний удирдагч генерал Магомед Тушаев гэх мэт албан тушаалтнууд багтжээ. Эх сурвалж: DAILY MAIL

1,223 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page