top of page
  • Writer's pictureSogoo mn

ОСНААУГ-ын удирдлагууд усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс багагүй хэмжээний мөнгө завшсан уу


АТГ-аас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр нарын албан тушаалтнуудыг шалгаж байна. Тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж байгаа талаар зарим хэвлэлээр мэдээлээд байсан билээ. ОСНААУГ-ын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс багагүй хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй аж. Цар тахлын үед айл өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор тог цахилгаан, цэвэр бохир ус, дулаан, уур, хогны төлбөрийг төрөөс төлсөн. Ингэхдээ, Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын айл өрх,албан байгууллагуудын тог цахилгаан, ус дулааны төлбөрийг нь улсад шилжүүлсэн. Гэтэл энэ мөнгөнөөс ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нар айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөрт илүү бичилт хийх замаар зашсан байж болзошгүй байгаа ажээ.

120 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page