top of page
  • Writer's pictureSogoo mn

"Оюутан цэрэг-2022" хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс 490 нь тэнцжээ


"Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.

Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах аж. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзав.

“Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. Нийт 1,472 оюутан бүртгүүлсэнээс голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцжээ.

"Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5,000 гаруй оюутан хамрагдаж, цэргийн алба хаасан байна.

80 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page