top of page
  • Writer's pictureSogoo mn

О.Баасанхүү: Х.Баттулга нам бус байж дарга болно гээд явж буй нь шившиг


АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Мөнгөтэй хүн МАН-тай үгсэн тохиролцож, далд утгаараа зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй юм шиг байна. Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Эрчим хүчний яам гэх зэрэг тодорхой яамдуудад нөлөөллөө одоог хүртэл байлгасан хэвээр байдаг.Хууль зүй дотоод хэргийн яам болон одоогийн Ерөнхий сайдыг тодорхой хэмжээгээр хяналтандаа байлгадаг гэж үздэг. Бид тэгж ойлгож байгаа.

Гэвч сүүлдээ давраад Монгол Улсын дээд шүүхийг айлгах, сүрдүүлэх, дарамтлах, гутаах, олон нийтийн үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл ил болон далд хэлбэрээр явагдаж байна. Үүнийгээ зогсоо гэдгийг сүүлийн удаа сануулж байна.


Сүүлийн үед өөрийгөө хуульч гэж нэрлээд байгаа хүмүүс УДШ-ийг зөвхөн бүртгэдэг байгууллага. Тиймээс биднийг бүртгэх ёстой гэсэн дарамт шахалт үзүүлж байгаа. Гэтэл бодит байдал дээр УДШ бол бүртгэхээс гадна хяналт тавьдаг байгууллага. Ардчилсан нам тамга болон дүрмийн асуудлаа бүрэн шийдээд дууссан. Үндэсний бодлогын хороо болон дотоод сонгуулийн хорооны журмаа баталсан.Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Улсын дээд шүүх дүрмийн үйл ажиллагаа, улс төр нам дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих цор ганц эрх бүхий төрийн байгууллага" гэж заасан байдаг. Ардчилсан нам арванхоёрдугаар сард тамганы асуудлаа, дөрөвдүгээр сарын 6-нд дүрмийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн. Үндсэний бодлогын хороо болон дотоод сонгуулийн дүрмээ баталчихсан.

Нам бус хүн намын дарга болно гээд явж байгаа нь шившиг. Энэ бол утгагүй үйлдэл" гэв.


0 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page